Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:33:18
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дархан-Уул аймгийн нутгаар 6 дугаар сард уур амьсгалын дунджаас бага, 7 дугаар сард Орхон суманд УАД-ийн орчим бусад сумдад уур амьсгалын дунджаас бага хур тунадас тус тус орсон байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дархан, Хонгор сумдын нутгаар дунд, Шарын гол, Орхон сумдын нутгаар сайн байна. Улалжийн төрлийн ургамлын дундаж өндөр УАД-ын орчим, үетэн болон сонгинолог ургамлын өндөр УАД-аас 6-9 см-ээр бага ургаад байна.
Аймгийн нийт нутгаар 6 дугаар сард бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд УАД-аар 3-4 ц/га, 7 дугаар сарын 2 дугаар 10 хоногт хашаалсан талбайд Дархан суманд 10-12 ц/га, Шарын гол суманд 8-9 ц/га, ургац бүрддэг. Энэ жил хашаалаагүй талбайн ургац нийт сумдын нутгаар 1-2 ц/га, хашаалсан талбайд Дархан суманд 6 ц/га, Шарын гол суманд 3.0 ц/га ургац бүрдээд байна.
8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээний төлөвийг үндэслэн бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээг тооцоолон гаргахад Дархан, Хонгор, Шарын гол сумдын нутгаар 1-3 ц/га, Орхон сумын нутгаар бэлчээрийн ургац 4-5 ц/га , мал бэлчээрлээгүй хадлангийн талбайд 5-9 ц/га ургац бүрдэнэ гэж тооцлоо.
Тайлбар:
УАД- Уур амьсгалын дундаж
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН